Хамтран ажиллах урилга 2016 оны 5 сарын 6
Монгол Улс,Улаанбаатар хот
5 дугаар сарын 6, 2016 он
 
Хамтран ажиллах чиглэл: Хуурай баяжуулах туршилтын үйлдвэрийн төсөл 
 
“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших, тэдгээрийн дэд бүтэц, боловсруулах баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу Таван толгойн уурхайг түшиглэн жилдээ 300 мянган тонн нүүрсийг баяжуулах хүчин чадал бүхий хуурай баяжуулах туршилтын үйлдвэрийн төслийг Япон улсын Нагата Инженеринг компанитай хамтран хэрэгжүүлэх гэрээнд 2016 оны 02 сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан.
 
Уг туршилтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, Монголын гааль хүртэлх тээврийн зардлыг Япон улсын Шинэ Эрчим хүч Хөгжлийн Байгууллага /NEDO/-аас санхүүжүүлэн Нагата Инженеринг компани гүйцэтгэх бөгөөд тоног төхөөрөмжийн үйлдвэрийн талбай хүртэлх тээврийн зардал, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралттай холбогдох зардлыг монголын тал хариуцан гүйцэтгэх юм.
 
Монголын талаас гарах зардал нь урьдчилсан тооцоогоор 7.3 тэрбум орчим төгрөг ба “Эрдэнэс Монгол” ХХК нь хувийн хэвшлийн үндэсний аж ахуйн нэгжтэй хамтран уг төсөлд ажиллах сонирхолтой байна.
 
Хамтран ажиллах аж ахуйн нэгжид тавигдах ерөнхий шаардлага:
 
  • Монгол Улсад бүртгэлтэй дотоодын аж ахуйн нэгж байх
  • Танилцуулгад дурьдсан санхүүжилтыг хийх чадавхитай байх
 
Хамтран ажиллах аж ахуйн нэгжийг доорх байдлаар сонгон шалгаруулна.
 
  1. Энэхүү урилгатай танилцаад, хамтран ажиллах боломж бүхий сонирхсон аж ахуйн нэгжүүдэд зориулан 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 17 цагт Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 507 тоот хурлын зааланд төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ.
  2. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсан аж ахуйн нэгжүүдээс уг төслийг сонирхсон этгээд нь заасан хугацаанд шаардлагатай материалуудыг бүрдүүлэх ба ирүүлсэн материалуудыг үндэслэн хамтран ажиллах талаар уулзалт хийнэ.
 
Жич: Шаардлагатай материалуудын жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулгын дараа мэдэгдэнэ.
 
 
 
Бүртгэл 2016 оны 5 сарын 12-ны өдрийн 15.00 цаг хүртэл үргэлжилнэ.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
 
И.Төгс-Оюун, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын мэргэжилтэн
 
Утас: 976 88086993
 
Б.Оюубат, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн
 
Утас: 976 75553399 - 228

 

Contact Us

15th floor, Chinggis Avenue 15 1st khoroo
Sukhbaatar District Ulaanbaatar 14240 Mongolia
+976 7555 - 3399
info@erdenesmongol.mn

Get direction