Ил уурхайгаас гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллах ажилчдыг шилжүүлж байна 2016 оны 5 сарын 18

·         Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжиж эхэлснээр хорин дөрвөн сарын хугацаанд 3000 орчим шинэ ажлын байр нэмэгдэнэ. Үүний дийлэнх нь гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниудаар дамжин бий болох юм.

“Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаа үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд одоогийн байдлаар ил уурхайгаас олборлолт хийж, үйлдвэрлэл, экспорт хийж байна. Үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох гүний уурхайн бүтээн байгуулалтыг блокчлон олборлох орчин үеийн технологи буюу аюул багатай, хамгийн үр ашигтай аргаар барьж байгуулахаар төлөвлөжээ.  

Ил уурхайн үйл ажиллагаа нь олон улсын зах зээл дээрх зэсийн ханшийн хүчтэй савалгааны нөлөөлөлд бусад зэсийн уурхайнуудын адил өртсөнөөр “Оюу Толгой” ХХК-ийн борлуулалтын орлого буурах төлөвтэй болов. Компанийн зүгээс зах зээлийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжлүүлэх шаардлагыг аль алиныг нь хангахүйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг бий болгоход төвлөрөн ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” ХХК нь зардал хэмнэх тал дээр анхаарч, бизнесийн байгууллагуудын нэгэн адил ажиллах хүчний бүрэлдэхүүнд тогтмол үнэлгээ хийх, үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажиллах хүчийг богино хугацаанд нэмэгдүүлэх зэргээр тодорхой ажлуудыг эхлүүлсэн байна. Үүний хүрээнд “Оюу Толгой” ХХК нь 100 орчим ажлын байрыг ил уурхайгаас гүний уурхайн бүтээн байгуулалт руу шилжүүлэв. Тодруулбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын ид үед буюу ойролцоогоор зургаан сарын хугацаанд 1000 гаруй ажлын байрыг бий болгохоор зорьж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухай (www.erdenesmongol.mn)

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан. Зорилгынхоо хүрээнд охин болон бүрэлдэхүүн компаниуд, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК нь дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг.

Холбоо барих:

С.Солонго, +976 9900 0963, s.solongo@erdenesmongol.mn

Contact Us

15th floor, Chinggis Avenue 15 1st khoroo
Sukhbaatar District Ulaanbaatar 14240 Mongolia
+976 7555 - 3399
info@erdenesmongol.mn

Get direction